Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e889565939cf.jpeg

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны хурлаар нийслэлд шинээр баригдах сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг 100 хувь хийн халаалттай болгохоор шийдвэрлэв.

Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онуудад шинээр ашиглалтанд орох 14 сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай уулзаж НЗД-ын 2019 оны А/1377 захирамж, нам даралтын халаалтын зуухны техникийн шийдлийг хийн халаалтаар шийдвэрлэх талаар танилцуулж, гүйцэтгэгч байгууллагуудад ажлын төлөвлөгөө боловсруулах үүргийг өгсөн байна. Үүнд шаардагдах зураг төсвийг Газком ХХК-ийн зураг төслийн хэлтэс хариуцан гүйцэтгэх юм.

Энэ асуудлыг хөндсөн хуралд Газком ХХК-ын удирдлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн боловсролын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын холбогдох асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцжээ. Цаашдаа долоо хоног нэг удаа 16 цагт хуралдаж хийсэн ажлын явц болон тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж байхаар тогтсон байна.

эх сурвалж: MONTSAME

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх