Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91494694_306091583689491_1689285206738993152_n.jpg

Дэлхий дахинд коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга баар, зоогийн газар, караоке, худалдааний төв, хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Энэ хүрээнд алба хаагчид өнгөрсөн шөнө хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Ever Green" зочид буудалд биеэ үнэлэлт явагдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулжээ. ТУс шалгалтаар биеэ үнэлсэн байж болзошгүй гурван эмэгтэйг саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр эмэгтэйчүүдийн хоёр нь бэлгийн цөөнх буюу трансжендрүүд байсан бөгөөд тухайн зочид буудалд найзтайгаа уулзах гэж ирсэн хэмээн мэдүүлжээ.  Мөн тэд тусгай дугаарын тусламжтайгаар худалдан авагчдаа олдог байж болзошгүй байгаа аж.

Шалгалтын явцад тэднийг биеэ үнэлсэн нь тогтоогдвол Монгол  улсын Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх болно. 

Мөн Баянгол дүүрэгт байрлах "Central" зочид буудалд дуудлагаар биеэ үнэлдэг байж болзошгүй 19-34 насны таван эмэгтэйг болон тэднийг худалдаж авсан гэх хоёр этгээдий хамт саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар тус буудал нь биеэ үнэлж байгаа  охидыг буудалдаа байрлуулж, тэднээс төлбөрийн тодорхой хувийг  авдаг байжээ.

Түүнчлэн тухайн зочид буудал нь хэдийгээр тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт нь  бүрэн байсан боловч нийслэлийн Засаг даргын 438 дугаар захиармжийг зөрчин архи, тамхи согтууруулах ундааг худалдаалж байсныг илрүүлсэн байна. Тиймээс тус газрын эздэд  Зөрчлийн тухай хуулиар тус, тус арга хэмжээ авахаас гадна биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэргээр Зөрчлийн хууль, мөн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж тус буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

Гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаалах зөрчил буурахгүй байна

Нийслэлийн Захирагчийн 438 дугаар захирамж гарсанаас хойш шөнө оройн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх болон  гар дээрээс худалдах зөрчил ихээр бүртгэгдэх болжээ.

Жишээлбэл өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "SKY" караоке баар шөнийн 00.30 цаг хүртэл ажиллаж архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан бөгөөд дотор нь  арав гаруй үйлчлүүлэгчид үйлчлүүлж байсныг илрүүлжээ. 

Мөн ТААЦ дэлгүүрийн ойролцоо 20 орчим иргэн архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах болон худалдан авах гэж байсан зөрчлийг илрүүлсэн байна.  

Дээрх үйлдлүүдэд иргэн, ААН-ийн барааг хураан авч улсын орлого болгон, иргэнийг 250 мянга төгрөг, ААН-ийг 2.5 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм. Шөнө оройн цагаар гар дээрээс согтууруулах ундаа, архи борлуулсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох журамтэй ж байна. 

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд гарч байгаа зөрчлийг иргэн бүр үүргээ ухамсарлан цагдаагийн байгууллагад мэдээлж, идэвхтэй оролцох хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

7
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.40]

2020-04-06 22:58:34

Угаасаа наад ТААЦ чинь архи зардгаараа алдартай шд харин ашгүй сүүлийн үед багасаад байгаа

Zochin

[103.26.194.199]

2020-04-05 05:11:44

1r horoololiin unur geed delguuriin uudend humuus arkhi avah geed buur oochirloson bhiin buur daam delguur yumaa shuniin 2tsag ungurch bhad shuu arga hemjee eruusuu avahguu yumaa gaduur bas nuutsaar arkhi zarsan humuus mashin zogsohoir l bna shuu geed l zaluuchuud bj bhiin

Нийслэлийн иргэд

[103.229.120.236]

2020-04-04 17:43:47

Ойрд овоо чимээгүй болсон "МАССАЖ 88...." гэрлийн шон дагуу цэцэглэн гарч ирлээ. Ялангуяа саппорогоос 3.4-р хороололд .ТҮК-н цэвэрлэгч нар хуулж хаядаг ч доороо цаанаасаа ургана.Ингэж хоногийн хоолоо олно гэж мөн ч хачин бүсгүйчүүд шүү.Морь унасан толгойгүйчүүд хэцүү байна.