Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/690-11hj.jpg

“France Football” сэтгүүлээс 2020 оны хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчинг зарлав. Уг жагсаалтад хөлбөмбөгчдийн цалингаас гадна зар сурталчилгаа, нэмэлт орлогыг багтаажээ.

Жич: 1 еврогийн ханшийг 2,984 төгрөгөөр бодсон. 

10. Кильян Мбаппе – 27 сая евро (80,571,701 тэрбум төгрөг)

Дөнгөж 21 настай К.Мбаппе уг жагсаалтад багтсан хамгийн залуу хөлбөмбөгчин.

9. Роберт Левандовски – 29 сая евро (86,570,280 тэрбум төгрөг) Польш довтлогч уг жагсаалтад орсон Бундес лигийн цор ганц тоглогч юм.

8. Рахем Стерлинг – 33 сая евро ( 98,521,255 тэрбум төгрөг) Английн Премьер лигээс хамгийн өндөр орлого олсон хүн бол Р.Стерлинг.

7. Андрес Иньеста – 34 сая евро (101,503,942 тэрбум төгрөг)  Өдгөө 35 настай, Японы лигт зүтгэж буй А.Иньеста жагсаалтын долдугаарт бичигдэв.

6. Эден Азер – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг)  Өнгөрсөн зун “Реал Мадрид” руу шилжсэн бельги довтлогч ТОП 10-т анх удаа багтсан аж.

5. Антоин Гриззман – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг) Өнгөрсөн жил “Атлетико Мадрид”-аас “Барселона”-д очсон франц довтлогчийн жилийн орлого эрс нэмэгджээ.

4. Гарет Бэйл – 38 сая евро (113,478,464 тэрбум төгрөг) Г.Бэйл энэ улиралд ердөө 18 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан ч хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтад дөрөвдүгээрт жагслаа. Түүний инстаграм хуудсан дахь нэг постны үнэ 185 мянган ам.доллар хүрдэг.

3. Нэймар – 95 сая евро (283,664,161 тэрбум төгрөг) Уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн Г.Бэйлээс Нэймарын жилийн орлого 57 сая евро буюу ойролцоогоор 170 тэрбум төгрөгийн зөрүүтэй гарчээ.

2. Криштиану Роналду – 118 сая евро (350,655,760 тэрбум төгрөг) 35 настай К.Роналду дахиад л 100+ сая еврогийн орлоготой. Түүний энэ орлогын багагүй хувийг хувийн музей болон зочид буудлаас нь бүрдүүлдэг.

1. Лионел Месси – 131 сая евро (391,019,259 тэрбум төгрөг) Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин бол Л.Месси. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх