Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/physicaleducation.jpg

Дэлхий нийтийн голлон сонирхдог спортуудын үүслийн талаар та юу мэдэх вэ? Энэ талын мэдлэгт тань тус болохоор бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хөлбөмбөг

Хөлбөмбөгтэй төстэй зүйл тоглож байсан түүхийг сөхвөл маш эртний үед хамаардаг. Учир нь Христийн тооллын өмнөх 1000 онд Европт тоглож байсан ул мөр олдсон байдаг.  Мөн  IV Эдвард болон II Эдвард мөн Оливер Кромвелл гэсэн хаад Английн эзэмшил нутагт тоглохыг хориглож байсан түүхтэй бөгөөд тухайн үед гахайн давсгийг хийлж эсвэл дотор нь юм хийж тоглодог байжээ.

Гэхдээ анх 1863 онд хөлбөмбөгийн холбоо байгуулагдан бүх дүрэм стандартуудыг тодорхой болгосноор хөлбөмбөгийн спорт албан ёсоор мэдэлсэн гэж үздэг. 

 Сагсан бөмбөг

1891 онд доктор Жэмис Найсмит  залуу тамирчдыг өвлийн улиралд хэрхэн үр бүтээлтэй байлгах талаар бодож эхэлсэнээр сагсан бөмбөгийн спорт үүссэн гэж үздэг. Анх сагсан бөмбөгт зориулж 13 дүрэм зохион мөрдөж байсан бөгөөд тамирчдыг  9 хүнтэй багт хувааж хөлбөмбөгийн бөмбөгөөр тоглуулж байжээ.   

Сумо

Японы үндэсний спорт болох "Сумо"-г 2000 жилийн түүхтэй гэж үздэг.  Анх баяр ёслолын хэв маягаар хийгддэг байсан бөгөөд сайн чанарын будааны ургац хураасандаа бурхандаа талархах баяр ёслол үйлдэхэд дагалддаг нэг төрлийн зан үйл байжээ.

Хэдий баяр ёслолын зан үйл гэгддэг ч өдгөө мэргэжлийн спорт болон хөгжиж дэлхийн олон орны тамирчид тэр дундаа манай улсын тамирчид энэ төрлийн спортоор хичээллэж чамгүй амжилт гаргаад байгаа билээ. 

Хоккей

Тэртээ 1600 оны үед Герман хүмүүс мөсөн дээр хоккейтэй адил спортоор тоглож байсан гэсэн яриа байдгаас гадна Америкийнн хойд хэсгийн индианчууд мөсөн дээр хоккейтэй төстэй тоглоом тоголдог байсан гэсэн бичвэр олдож байжээ.

Харин бид бүний мэдэх хоккей Канадын Нова Скотиагаас гаралтай. 1800 оны үед мөсөн дээр хүүхдүүд болон томчууд Хурлин гэдэг одоогийн хоккейтэй их төстэй спортоор тоголдог байжээ. Энэ нь явсаар 1875 оны үед мөсөн дээрх хоккей гэх нэрийг авч байсан түүхтэй.

 Бейсбол

Түүхэнд  2000 жилийн өмнө эртний Грект бэйсбол тоглож байсан гэсэн баримт байдаг. Харин өнөөгийн түвшинд хүрэхийн эхлэлийг  Европчууд нээж АНУ-чууд хөгжүүлжээ. Мөн 1791 онд АНУ-д албан ёсоор спортын төрөлд бүртгэгдэж улмаар Массачусетс мужийн Питтсфилдэд анх дүрэм журамтай тоглож эхэлсэн түүхтэй. Ерөнхийдөө бол XVIII зууны үед Америкийн зүүн эрэгm жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэдэг. 

Бокс

Грек болон Ромын үед илүү харгис тулаан зохион байгуулдаг байсайн түүхтэй. Манай эриний өмнөх 688 онд Олимпын тэмцээнд нэгдсэн бөгөөд хөгжлийнхөө явцад энэ спорт нь бага зэрэг баларсан ч XVII зууны Англид дахин хүчээ авч эхэлсэн гэдэг.

Газрын теннис

Теннисний тухай баримт эртний Египт болон Грект их байдаг боловч X зууны үед Францад үүссэн гэсэн түүхийн баримт байдаг. Харин ХХ зууны үед Францад хамгийн их эрчээ авч улмаар өнөөдөр дэлхий дахины спорт гэгддэг болсон. Анхны тэмцээн 1877 онд болж байсан бол эмэгтэйчүүд 1884 оноос тоглож эхэлсэн түүхтэй.     

Гольф

Манай эриний өмнөх 100 оны үед Ром болон Хятадад тоглож байсан түүхийн баримт байдаг.Гэвч бидний мэдэх Гольф нэрийг Шотландын goff буюу цохих гэсэн үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд 1744 онд Эдинбүргт 13 дүрэмтэйгээр анхны нүхийг хийж тэмцээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд тэрхүү дүрэм нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх