Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamederdenede.jpg

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын саналд эрх баригчид хариу өгөөгүй байна. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын мэдээлэл хоёр хоорондоо маш их зөрүүтэй байгаа. Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна. Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч байна. Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна гэж шоудаж болохгүй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ" гэлээ. 

АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 арга хэмжээг тусгажээ. Хамгийн эхэнд төсөвт тодотгол хийх шаардлагыг тодорхойлсон байна.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх