Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1569361172_0_1192_2047_2343_600x0_80_0_0_baf1046c4812031c443a485f2c97d5e1.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан 7 хоногийн цалинтай амралтыг өдрүүдийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. 

"Вирус судлаачдын үзэж байгаагаар, цар тахал дэлхий дахинаа тэр дундаа манай улсад оргил үедээ хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ажлын бус өдрүүдийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа" хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Амралтын өдрүүдийг хөдөлмөр эрхлэгчид цалинтай өнгөрүүлэх хэвээр байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ. 

Улс оронд нөхцөл байдал хэрхэж байгаа цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай...

- Хот хоорондын тээвэрлэлт гүйцэтгэдэг тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд боллон иргэдийн зорчих хөдөлгөөний онцгой журмыг бүс нутгууд тогтооно. 

- Урьдын адил эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүр, онц байдлын нөхцөлд хойшлуулашгүй ажил гүйцэтгэдэг байгууллагууд, хойшлуулашгүй засвар болон ачих, буулгах ажлууд гүйцэтгэдэг компаниуд, банкууд хэвийн ажиллана. 

- Нэмэлт хязгаарлалтын талаар шийдвэр гаргах нөхцөлд бүс нутгуудтай төвтэй холбогдон зөвшилцөнө.

- Бүс нутгуудын ажлыг тухайн орон нутаг дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчидтэй зөвшилцөнө. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх