Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5a9ff53a5cc41041008b4575-960-720.jpg

Бокс гэх спортыг сонирхдоггүй хүн их ховор. Гэхдээ энэ төрлийн спортын талаар ихэнх хүмүүс жаахан буруу ойлголттой явдагийг та мэдэх үү? Тиймээс бид ихэнх хүмүүсийн буруугаар боддог бодлыг тайлбартайгаар хүргэхийг зорьлоо.

Ихэвчлэн толгойруу цохьдог бөгөөд энэ нь маш их өвтгөдөг

boks #746902 - uludağ sözlük galeri

- Баталгаатай хэлэхэд энэ нь нэг их өвтгөдөггүй. Толгой руу цохилт ирэхэд тэр дороо өвддөггүй гэхдээ бага зэрэг дүлийрүүлж, шоконд оруулах боловч энэ нь тэвчмээр зүйл. Цохилтыг хүчийг бээлий, дуулга зөөлрүүлдэг. Мэдээж хаа нэг яг тархинд онож цохиход хүндээр тусах нь мэдээж. Гэхдээ жинхэнэ өвдөлт хожуу илэрдэг дүйнгэ татаж, толгой янгинасан байдаг.

Тулааны үед шүдний байрлалд асуудал үүсдэг

In 6 Weeks, A New Dividend Tax Will Smack Rich People Upside The ...

- Өндөр зэрэглэлийн боксын тулааны үед энэ явдал маш ховор тохиолддог зүйл. Үүнийг тулааны дараа боксчдын авхуулсан зурагнаас харж болно. Тэд ам дүүрэн шүдээ гайхуулах мэт инээмсэглэн зургаа авхуулсан байдаг шүү дээ. 

Энгийнээр тайлбарлахад: Тамирчдын  бээлийтэй гар нь бие рүү жигд цохилт үзүүлдэг. Мэдээж нүцгэн гараараа шууд шүд рүү цохьвол өөр л дөө. Мөн тэдэнд шүдний хамгаалалт хэрэглэдэг шүү дээ. Хэдийгээр шүдний хамгаалагчийг боксчид зөвхөн дээд шүдэндээ хийдэг ч энэ нь дээд доод шүдийг адилхан хамгаалдаг. Мэдээж хааяа нэг ганц нэг шүдэнд цууралт гардаг ч энэ нь түрүүн хэлсэнчлэн маш ховор.

Танхай асуудалтай байсан хүүхдүүд боксоор хичээллэдэг

Souboj titánů Joshua vs. Ruiz i další skvělé zápasy. Sledujte ...

-  Боксоор хичээллэгсдийн ихэнх нь хүчирхэг спортын тамирчин болохыг хүсдэг бол “түрэмгийчүүд” 30 хувь орчим л байдаг. Тиймээс боксын спортоор зөвхөн балмад бүдүүлэг хүн хичээллэдэг гэж бодох нь буруу. 

Хэрэв энэ төрлийн спортыг хэрцгий спорт гэж үзвэл боксчдыг “түрэмгий”, “хамгаалагч” гэж хоёр ангилж болно. "Түрэмгий"-чүүд бол хүчирхийлэгч, зодоонч, хурц мэдрэмжтэй тулаанчид юм. Тэд тэмцээнд орох дуртай, хэрэв бокс байгаагүй бол тэд гудамжинд энгийн иргэдтэй зодолдоно. 

Харин “Хамгаалагч”-ид бол уяхан хүмүүс. Тэд хүчирхийлэгч биш, бусдыг өвтгөхийг хүсдэггүй, амьдрал дээр “түрэмгийчүүдийн” хохирогч болдог. “Хамгаалагч”-дын хувьд боксчин болж байгаа сэдэл нь “түрэмгий”-чүүдийнхээс огт өөр. Тэдний хувьд зүгээр л бие бялдар, сэтгэл санаагаа хөгжүүлж бэхжүүлэх, “түрэмгий”-чүүдийн золиос болж мэдэх нэгнийг хамгаалах сонирхолтой.

Тэд яг "Горилл"  шиг харагддаг

Mike Tyson Genuinely Tried To Fight A Silverback Gorilla For ...

- Сайн боксчныг гадаад төрхөөр нь тодорхойлох аргагүй. Бие хаа сайтай, том гүзээтэй, сахалтай чийрэг эрийн элэг рүү нь нэг цохиход л унаад өгч мэднэ. Туяхан юм шиг атлаа талбай дээр ажиллаж байгаад өрсөлдөгчөө ганц цохилтоор унагаачхаж ч магадгүй.

Энгийнээр бодоход боксын спорт нь амьдрал дээр нэгнийгээ балбаад нус нулимстайгаа холилдоод байх нь ичмээр атал рингэн дээр болохоор эр зориг гайхамшиг юм шиг харагддаг. 

 Тэд өрсөлдөгчөө "ГАНЦХАН" цохилтоор унагаадаг

WBO reveals what will happen if Anthony Joshua defeated Andy Ruiz ...

- Тэд бүгд үргэлж хүчтэй байдаггүй.  Тэгэхээр жин, хэмжээ гол биш харин техник, хурд гол үүрэгтэй. Сайн цохихын тулд биеийн жингээ зөв хуваарилж зөвхөн гараараа хурдан онож цохихоос гадна гартаа бүх биеийнхээ жинг хуримтлуулан биеэрээ цохих хэрэгтэй.

 Толгой руу цохиод л НАМ УНАГААДАГ

Live Boxing Sport Wallpaper HD Free Images #6289282 Wallpaper ...

- Нокаут буюу нам цохих нь бокст ч бас ер бусын л зүйл. Нам цохиж сурахын тулд хэдэн жилийн дасгал сургуулилт хэрэгтэй. Ихэнх тэмцээн нам цохилтгүйгээр онооны давуу байдлаар өндөрлөдөг.  Ер нь нам цохих нь жирийн зодоонд ч ховор шүү дээ. Дахин хэлэхэд нокаут хийхэд маш олон олон жилийн дасгал сургуулилт, бэлтгэл хэрэгтэй. 

 Боксоор хичээлэлвэл "БУЛЧИНЛАГ" биетэй болно

Wilder looks toward heavyweight title unification in wake of ...

- Боксчид ихэнх тохиолдолд хүнд жингийнхэн шиг биш харин ч туранхай байдаг. Заримдаа тэд ердийн та бидэн шиг гар хөлтэй, бага зэрэг гоолиг харагддаг.  Булчинлаг хүнд жингийнхэн бол байгалиас заяасан булчин, бэлхүүс заяаж, тэр хэрээрээ ч дасгал сургуулилтаар хөгжүүлдэг. Хүнд жингийн тамирчин Али гэхэд л булчингаа хөгжүүлэх гэж тусгайлан хичээллээгүй. Тэгэхээр бокс бол юун аэробикийн дасгал, олон үе шаттай сургуулилт гэж ойлгож болно. 

Бокс бол боловсролтой хүний хийх ажил биш

Эрнест Хемингуэй: «Бокс научил меня никогда не оставаться лежать ...

Хэрэв та ийм бодолтой явдаг бол дахин нэг бодож үзэхийг зөвлөж байна. Бидний мэдэх Америкийн нэрт  зохиолч Хемингуэй боксчин байсан. Үүнээс гадна Оросын зохиолч Набоков боксоор хичээллэдэг байсан тэр ч бүү хэл  дуучин  Иосип Кобзон Украины залуучуудын боксын аварга, жүжигчин Жан-Поль Бельмондо Парисын аварга тус тус болж байсан удаатай.

Эдгээрээс гадна жүжигчин Роберт Де Ниро, Депардье, Микки Рурк, Элвис Пресли, Чарли Чаплин, Лиам Нисон, Фрэнк Синатра, Высоцкий, Эдвард Разинский, Оскар Уайльд, Довлатов, Розенбаум гээд тэд бүгд боксчин байсан хүмүүс. Тиймээс заавал гудамжны зодоонч боксчин болохыг хүсдэг гэдэг буруу ойлголт юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх