Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kr.toallowabsenteevotingforconvidpatients20200402.jpg

Солонгос улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа билээ. Үүнээс болж тус улсын Засгийн газраас үйлчилгээний газрууд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, иргэдийг олноороо цуглархыг хориглоод байсан юм.  Гэсэн ч энэхүү хорио дарламентын сонгуульд хамаарахгүй нь бололтой. Учир нь энэ сарын 15-ны өдөр БНСУ-д болох парламентын сонгуулийн кампанит ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

Үндэсний сонгуулийн комиссын мэдээллэж байгаагаар тус компанит ажил "Үндэсний ассемблейн 300 гишүүнийг сонгох сонгууль"-ийн кампанит ажил санал хураалтын өмнөх өдөр хүртэл 13 хоног үргэлжлэх аж. Энэхүү сонгууль нь ирэх 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын үзэл бодлыг илтгэх хэмжигдэхүүн болно хэмээн үзэж байгаа бөгөөд сонгогчид тэдгээр суудлын 253-ыг шууд сонгох юм байна.

Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын голлох хоёр нам цар тахал дэгдсэн энэ үед Засийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үүний эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хөндөх төлөвтэй байгаа ч “COVID-19” халдвар тархсантай холбогдуулан улс төрийн намууд кампанит ажлаа нам гүм байдлаар явуулах төлөвтэй байна хэмээжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: sbs.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх