Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e84b0432d41c14a117d3714.jpg

“Их дуулга”-ын цуврал тэмцээн Уимблдон коронавирусний цар тахлын улмаас цуцлагджээ. Уимблдоны тэмцээн Их Британид 6 дугаар сарын 29-ноос 7 дугаар сарын 12-нд болох байжээ.

Одоогоор коронавирусний цар тахлын улмаас теннисний бүх тэмцээнийг 6 дугаар сарын 7 хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тавдугаар сарын 25-наас 6 дугаар сарын 7-нд Парис хотод болох ёстой байсан Их дуулгын цувралын өөр нэгэн тэмцээн болох Францын нээлттэй тэмцээнд мөн ирэх намар хүртэл хойшлогджээ.

Уимблдоны тэмцээн 1877 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 134 дэх удаагийх нь болох ёстой байжээ. Өмнө нь энэ тэмцээн зөвхөн (1915-1918, 1940-1945) оны дэлхийн дайны үеэр цуцлагдаж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх