Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e853e2b3cb0f.jpeg

Улс оронд нь коронавирусээр хэдэн хүн халдварласан болон халдварын улмаас хэдэн хүн нас барсан тухай зарим мэдээллийг БНХАУ-ын эрх баригчид нуун дарагдуулсан хэмээн АНУ-ын Тагнуулын алба үзэж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тагнуулын газрын хэд хэдэн албан тушаалтан Цагаан ордны төлөөлөгчдөд нууц илтгэлийг танилцуулжээ. Уг илтгэлд БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдварын тохиолдол болон халдвар авсны улмаас нас барсан тохиолдлуудын талаарх зарим мэдээллийг зориуд нийтлээгүйг дурджээ. 

Мөн Иран, Индонез, Орос улс тэр дундаа нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэх Хойд Солонгост эргэлзэх нөхцөл бий, олон нийтэд хуурамч мэдээлэл өгсөн гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх