Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91499618_3166561960035269_8841189654829989888_o.jpg

UWW буюу Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос өчигдөр/2020.04.01/ дэлхийн шинэчилсэн чансаагаа танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэгдсэн чансаанд Монгол улсаас таван тамирчин эрэгтэй хоёр жинд, эмэгтэй гурван жинд эхний аравт багтжээ.

- Эрэгтэйчүүдийн 57 кг жинд 10-р байранд МУГТ Э.Бэхбаяр

- Эрэгтэйчүүдийн 65 кг жинд 10-р байранд ОУХМ Т.Тулга

- Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 7-р байранд ОУХМ Б.Болортуяа

- Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 5-р байранд ОУХМ Б.Шоовдор

- Эмэгтэйчүүдийн 68 кг жинд 8-р байранд МУГТ хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нар тус тус бичигджээ.

Мөн Монголын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна.

- Эрэгтэйчүүдийн 79 кг жинд 19-р байранд Д.Гомбодорж

- Эрэгтэйчүүдийн 92 кг жинд 18-р байранд М.Цогтгэрэл

- Эрэгтэйчүүдийн 125 кг жинд 12-р байранд Д.Хүдэрбулга

- Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 11-р байранд М.Дөлгөөн

- Эмэгтэйчүүдийн 57 кг жинд 14-р байранд Э.Даваачимэг

- Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 15-р байранд А.Батцэцэг

- Эмэгтэйчүүдийн 65 кг жинд 15-р байранд З.Болортунгалаг

- Эмэгтэйчүүдийн 72 кг жинд 20-р байранд Э.Цэвэгмид нар тус тус жагсчээ.

Энэхүү чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон ЕАШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ. Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх