Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadнямхүү.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "Өнөөдрийн байдлаар "ХӨСҮТ-д 192, Цэргий төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 34, тандалтын шугамаар 5, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  2020 оны дөрөвдүгээр сарын 1-ий өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс  гаргахаар болсон. Ингээд дараагийн онгоцоор ирэх  74 хүнийг хүлээж авах боломжтой болж, бэлтгэлээ хангасан.

Мөн орон нутагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудын ойрын хавьтлуудыг бүгдийг нь тусгаарласан байгаа" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх