Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа зайнаас буюу гэрээс нь ажиллуулж эхэлсэн. Ирэх долоо хоногт нээлтээ хийх хаврын чуулган мөн л цахимаар хуралдаах болсон байна. Иймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Хуулийн төсөлд цахим хуралдааныг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. 

Мөн ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулжээ.

Хуулийн төслийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэхийн зэрэгцээ онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.22.14]

2020-04-02 11:52:39

уншигч

[64.119.22.14]

2020-04-02 11:52:33

за будлиан хутгагч лундаажанчаны саналаар бүгдээрээ хуралдаа суухгүй саналаа бичгээр өгсөн нэртэй хоосон танхимд улсын их хулгайчид хууль батлагдаж чуулган хуралдсан болж ёстой төр маань төр биш болох нээ. угаасаа долоо хоногт 2 удаа хуралддаг чуулган 38-40 хүнтэй хуралдаж 26 орчим нь суудаггүй шүү дээ. та их мэдэгч болж төрийг самрахаа болж үзээч. та одоо уих зайлж үз.