Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Mahbal.jpg

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нар шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэнээс гадна шүүгдэгчийн нэмж авсан өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлт гаргасан учраас эдгээрийг харгалзан үзэж шүүх хуралдааныг энэ сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.  

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Ийнхүү 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт есөн удаа хойшилж байгаа юм. 

Эргэн сануулахад: Шүүгдэгч Б.Махбал нь Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн байхдаа ажлынхаа хүмүүстэй архи ууж улмаар Ч.Г-ын амь насыг хохироосон хэрэг гарч байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх