Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lvndeekee.png

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5-р сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагаа доголдох эсэх нь улс төрийн хүрээний томоохон ярианы сэдэв болоод байна. Мөн УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдах бөгөөд бэлтгэл ажил хангагдаж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодруулга авлаа. 

- Өндөржүүлсэн онцгой байдлын үед УИХ цахимаар хуралдахын тулд Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Цахим хуралдааныг хэрхэн, яаж зохион байгуулахаар байна? 

ДЭМБ, УОК-оос бидэнд зөвлөмж ирж байна. Халдвартай хүний тоо нэмэгдсээр байна. Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой. Гэтэл хаврын чуулганы эхлэх хугацаа, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа давхацаж байгаа учраас эхлээд бүрэн ирцтэйгээр нээлтээ хийгээд тэгээд цахим хуралдааны дэгийг батлаж байж, цахимаар хуралдах нөхцөл бүрдэх юм.  Цахим хуралдаа бүгдээрээ орно, саналаа нэг зэрэг хураана. Ингэхийн тулд байршил чухал. Цаашдаа дайны, онц байдал тогтсон, олон улсын хөл хорио тогтоосон үед төрийн эрх барих дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй. Коронавирусийн халдвар өвчин сайд, дарга гишүүнийг ялгахгүй. Манай парламентад энэ өвчин бол их хүнд тусна. 76 гишүүний 10 өвдөөд хэвтчихвэл хэцүүхэн юм болно шүү дээ. Тийм учраас онцгой нөхцөлд цахимаар хуралдах нөхцөлийг нээх хэрэгтэй. Түүнээс биш сүржигнэсэн, хуралдаанаас зайлс хийсэн зүйл огт биш бөгөөд нэг цагийн өмнө сүлжээднээ орно, үгээ хэлнэ гэх мэтээр нэг нэгээр нь Дэгийг тусгаж өгсөн. 

- Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн үү?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт оруулах олон хууль шил шилээ даран хүлээгдэж байна. Хөл хорионы үед ч ажлын хэсэг гарч, Шүүхийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар оруулсан байгаа. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг сайтад тавьсан байгаа. Одоо УИХ-ын эрхзүйн байдлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг ирэх 7 хоногт өргөн барихаар бэлэн болгож байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлж байна. 

Үндсэн хуульд оруулсан дагаж мөрдөх тухай журмын хуулий нэгдүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана" гэж заасан. Хуваарийг нь гаргасан. 40 хуулийн хэзээ хэзээ аж хэлэлцэх вэ? гэдгийг нь гаргасан. Тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуулийг дагаж мөрдөнө.

- Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэхээр хуульчид маргаж байна. Энэ талаар?

Хуульчид ямар ч зүйл дээр маргаж чаддаг онцлогтой. Тавдугаар сардаа багтааж, УИХ, Засгийн газар, Дэгийн тухай хуулийг батална. Бид бүгд ярилцаж хэлэлцээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа ойлголцсон. “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэсэн байгаа. 

Засгийн газрын тухай, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сард багтаан батална. Дээрх хэлсэнчлэн эдгээр хуулийг шинээр байгуулагдах УИХ, Засгийн газар хэрэгжүүлнэ. 

Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 45 хуулийг бүгдийг нь энэ хаврын чуулганаар баталж амжихгүй. Жишээ нь, Шүүхийн тухай хууль хаврын чуулганд өргөн баригдана. Хэрэв баталж амжвал намраас хэрэгжүүлж эхэлнэ.

- Гишүүдийг төрийн ордны хуралдааны танхимуудад хуваарилан чуулганы хуралдааныг явуулна гэдэг мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

УИХ-ын чуулганы хуралдааны танхимд Их Хурлын дарга эсвэл дэд дарга хуралдааныг удирдана. Тэр танхимд зайлшгүй байх гишүүд нь УИХ-ын даргын зөвлөлийн гишүүд, нам, эвслийн бүлгийн төлөөлөл, байнгын хороодын дарга нар байх ёстой. Том зааланд 10 гаруй хүн тараад суучихад болох байх. 

Бусад нь Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхим, Сүхбаатарын танхим, В, Г заалнуудад хуваагдан сууж болно. Мөн зарим нь өрөөнөөсөө шууд холбогдон хуралдаанд оролцож болно. Онцгой шаардлагатай нөхцөлд буюу гишүүд эмнэлэгт хэвтвэл яах вэ? гэдэг дээр УИХ-ын даргад мэдэгдэж, тухайн гишүүнийг хуралд оролцох боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. 

- Цахимаар хуралдах тоног төхөөрөмжийн бэлтгэл хэр хангагдсан бэ? 

Холбоо харилцаа, технологийн байгууллага болон тагнуулын байгууллагатай нягт хамтран ажиллаад техникийн сорил өнөөдрөөс хийгдэж байна. Бүх гишүүд ipad-аа идэвхжүүлээд, нэг дор сууж байгаа юм шиг хуралдана.  Бразилийн парламент энэ дэгээр хуралдаж байна. Болвол уламжлалт аргаараа хуралдаж ёстой ч өвчний нөхцөл байдлаас болж зайлшгүй ийм гаргалгааг сонгож байгаа юм. 

-Цахим хуралдаан ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Энэ Дэгийг түр дэг гэж ойлгож болохгүй. Хөл хорио тавигдмагц ердийн дэгээрээ хуралдаж эхэлнэ. Ерөнхийдөө цааш цаашдаа байгалийн дахин давтагдашгүй үед энэ Дэгийг ашиглаж байхаар зохицуулаад байна. 

- 5-р сарын 25-аас өмнө бүх 40 хуулиа шинэчилж чадахгүй бол яах вэ? 

Хуучин хуулиараа л явна. Шинэ парламент, Шинэ засгийн газар Үндсэн хуулийн гол гол заалтуудаа хэрэгжүүлээд, тэгээд шинэчлэх хуулиудаа засаад явчих юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

хун

[123.223.67.25]

2020-04-01 18:49:01

марзан лам...монгогуй гээд казино тоглоод л... их л марзан хун дээ хаха.