Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/stream_img.jpg

Их Британийн Хэмпшир мужийн оршин суугч Боб Вэйтон дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болж Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр 1908 оны гуравдугаар сарын 29-ны өдөр мэндэлсэн бөгөөд өдгөө гурван хүүхэд, 10 ач зээ, 25 гучтай өнөр өтгөн айлын тэргүүн.

Боб Вэйтон нь инженер, багш мэргэжилтэй бөгөөд ийнхүү урт насалсанаа мөнгө гэх мэт зүйлд санаа зоволгүйгээр зүгээр л үргэлж инээмсэглэж явсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.   

Өмнө нь энэхүү амжилтыг эзэмшиж байсан Японы иргэн Читэцү Ватанабэ энэ сарын 23-ны өдөр 112 насандаа таалал төгссөн юм. Түүний өмнө мөн л Япон улсын иргэн Масазо Нонака байсан бөгөөд тэрээр 112 нас, 266 хоногтойдоо нас баржээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх