Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/8d0daaa173944b8794c60af6d31e563e.png

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчдийн нэрсийн жагсаалт гарчээ. 

Дөрөвдүгээр сарын 1

AleXa өөрийн анхны эргэн ирэлтээ  “Do or Die” гэх анхны  мини цомгоороо энэ өдөр хийхээр болжээ.

TOO (Ten Oriented Orchestra) хамтлаг “Reason for Being” мини цомгоороо эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Дуучин Жи ЖинСог  энэ өдөр эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 2

ONEWE хамтлаг "3/4” хэмээх миний цомогтоо багтсан  “Q” дуугаараа эргэн ирэлтээ хийхээр болжээ. Тэд энэ дуугаа алдарт MAMAMOO хамтлагийн гишүүн Хвасатай хамтарсан байна. 

Дөрөвдүгээр сарын 6

TVXQ хамтлагийн гишүүн Чанмин “Chocolate” хэмээх миний цомгоор өөрийн соло дебүтээ эхлүүлж байгаагаа мэдэгджээ.

(G)I-DLE хамтлаг энэ өдөр “I trust” гэх мини цомгоор эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Дөрөвдүгээр сарын 7

“ASSA” хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 9

WINNER энэ өдөр өөрсдийн бүрэн хэмжээний цомог болох “Remember”-т багтсан “Hold” дуугаараа эргэн ирэлтээ хийхээр болсон байна. Тэд тус уран бүтээлдээ AKMU-ын И СоХюнтай хамтарчээ. 

Дөрөвдүгээр сарын 13

Apink хамтлаг энэ өдөр өөрдийн ес дэх мини цомог болох “Look”-р эргэн ирэлтээ хийхээр болжээ.

Дөрөвдүгээр сарын 14

Starship интертаймэнтийн шинээр гаргаж байгаа "CRAVITY" хамтлаг “HIDEOUT : REMEMBER WHO WE ARE” цомгоор дебүтээ хийхээр болжээ.

Girlkind хамтлаг мөн энэ өдөр өөрсдийн гурав дахь сингл болох “Future”-р эргэн ирэлтээ хийнэ. 

Дөрөвдүгээр сарын 21

H&D (Lee Han Gyul and Nam Do Hyon) энэ өдөр дебүт хийхээ мэдэгджээ.

Түүнчлэн дээр нэр дурдагдсан уран бүтээлчдээс гадна хараахан өдөр нь товлогдоогүй ч  "Oh My Girl" болон "SeeYa" хамтлагууд энэ сард эргэн ирэлтээ хийхээр болсон байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх