Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/https___specials-images.forbesimg.com_imageserve_5e837522a1a0ef0007d8b373_0x0.jpg

Италийн автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компани үйлдвэрийнхээ хэд хэдэн цехүүдийг дахин тоноглож, тэндээ орон нутгийн эмнэлгүүдэд зориулан амны хаалт үйлдвэрлэхээр болжээ.

Компани өдөрт мянган амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Lamborghini компанийн  гүйцэтгэх захирал Стефано Доменикали: "Дэлхий нийтийг хамарсан тахлын үед бид тодорхой хувь нэмэр оруулах шаардлагатай байна. Манай компанийн ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр, судалгааны, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг олон жилийн турш хийж ирсэн, хамтран ажиллагч Сант'Орсола-Малпигийн эмнэлгийг эхний ээлжинд дэмжихээр шийдлээ. Бид өдөр бүр энэхүү тахлын эсрэг тэмцэлд тэргүүлж байгаа хүмүүсийг дэмжиж, эв нэгдэлтэй ажиллаж, энэ тулаанд хамтдаа ялах болно. гэж мэдээлжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх