Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/83872c1593456d5c414d411ef4fe3c68.jpg

АСУУЛТ: Хөдөлгүүрийн суурь резин гэж юу вэ?

Хариулт: Хөдөлгүүрт үүсэж байгаа доргилт чичирхийллийг машины их биеэс тусгаарлах зориулалттай резинэн материалаар хийгдсэн зөөллөгчийг суурь резин гээд байгаа юм. Манайхан лап резин гээд яриад хэвшсэн байдаг.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

Хариулт: Хөдөлгүүр дотор тэсрэлт явагдаж эд ангиуд эргэлдэж байдаг учраас доргилт, савалгаа их байдаг. Мөн моторыг кузовтой сайн бэхлэх шаардлагатай. Үүний тулд автомашинд ихэвчлэн 3 суурь резинээр холбосон байдаг. Доргилт савлагааг зөөллөхгүй бол машин гэдэг тийм ч тухтай унаа биш байх байсан.

АСУУЛТ: Муудсаныг нь яаж мэдэх үү?

Хариулт: Хэрвээ хурд авах үед болон нормальдаж байх үед машины кузов болон жолооны хүрдэнд хөдөлгүүрийн чичиргээ мэдрэгдэж байвал лап муудсаныг илэрхийлдэг.

Хөдөлгүүрийн лап резиний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

- Лапыг төмрөөр хүрээлсэн резинээр хийдэг бөгөөд резин нь тодорхой чийгшилтэй байдаг. Чийгшил алдагдахад хагарч язардаг.

- Суурь резин нь хөдөлгүүрийн хийцээс хамааран өөр өөр газар байрлаж байдаг учраас мэргэжлийн засварын газарт хандаж шалгуулаарай.

Суурь резиний ажиллагааг хэрхэн шалгах вэ?

- Машин асаалттай үед нормаль унаагүй боловч хөдөлгүүр салгалж чичирхийлдэг.

- Кузовд хүнгэсэн чимээ гарч эхэлдэг.

- Огцом хааз өгөх үед автомашины кузовд хөнгөн цохилт мэдрэгддэг.

Аль нэг суурь резин муудахад бусдадаа ачааллыг өгч хурдан муутгах шалтгаан болдог.

Суурь резин нь хөдөлгүүрийн хийцээс хамааран өөр өөр газар байрлаж муудсан эсэхийг харах боломж байдаггүй учраас мэргэжлийн засварын газарт хандаж шалгуулаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх