Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/agsgshf.png

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан, зээл, түүний төлөлттэй холбоотой шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй, буруу хараад суучихсан. Улмаар иргэдийн дунд зээлийн төлөлтийг хойшлуулах хүлээлт үүсээд байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Хүүгээ бууруулах хэрэгтэй. Ер нь банкны реформ хийх цаг болсон нь харагдаж байгаа. Үүнийг зориг гаргаж хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Засгийн газраас олон удаа хүсэлт тавин ажиллаж байгаа. Хүсэлтийг маань биелүүлэхгүй бол Засгийн газар авах ёстой арга хэмжээгээ авна. Арилжааны банкуудын “эрүүл мэндэд” таагүй арга хэмжээ авч магадгүй. Тийм учраас аль аль талдаа ойлголцож, хаана хаанаа алдагдал багатай ажиллах ёсто" гэж мэдэгдсэн. 

Мэдэгдлийн дараагаас буюу энэ долоо хоногоос арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн байна. Зээлтэй иргэд өөрийн харилцдаг банкны үндсэн вэб хуудасруу орж, зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой юм. 

Тухайлбал, Голомт банкны зээлтэй иргэд доорх холбоосоор орж зээлээ хойшлуулах хүсэлтээ илгээнэ. https://zeel.golomtbank.com

Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулна. https://www.cardcentre.mn/loanreq/index.php

Хаан банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina

Төрийн банкны харилцагч бол та https://e.statebank.mn/LoanRequest линкээр орж хүсэлтээ илгээх боломжтой. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх