Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91404744_831109660717046_7149967271811612672_n.jpg

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн 2020 оны төсөвт жил 1 их наяд 211 тэрбум 604.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан. Гэвч “COVID-19” халдварын улмаас төсвийн орлого тасрах эрсдэлд ороод буй юм. Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг хөнгөлөх шийдвэр гаргасан нь мөн нийслэлийн орлогод сөргөөр нөлөөлнө хэмээн тус бүлэг үзжээ.

“COVID-19” халдварын улмаас олон улсад алал жуулчлал зогсож байгаа тул жуулчидад зориулсан наадам, цэнгээн зохион байгуулах, гадаад дотоод албан томилолтын зардлыг хэмнэх боломжтой гэдгийг шаардлагад дурдсан байна. Мөн хэмнэсэн хөрөнгийг эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон дүүргийн албан хаагчдад улирлын урамшуулал болгон олгох нь зөв хэмээжээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Аялал жуулчлал зогсчихсон байхад Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох гээд төсөв тавьсан байгааг хэрэггүй зардал гэж үзээд байгаа юм. Нийслэлийн орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна” гэлээ.

 

image

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

hahah

[192.82.78.179]

2020-03-31 13:27:36

tegeed yadiin. tatvar uguud ta nar havtan bolgood tsetseg bolgonshdee