Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/agsh.png

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй гээдэг мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. 

Мөн өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байна. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна. Гэвч тусгаарлах байран байгаа иргэд хоолоо голох, эмчтэйгээ маргалдах зэргээр гомдол гаргаж байгааг дуулгалаа. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Тусгаарлагдсан иргэдээс гомдол, санал хүсэлт ирж байна. Агуулгын хувьд өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдлуудыг хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байна. COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Татсан иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Энэ бүгдийг Монгол улс л хийж байгаа гэдгийг иргэд ойлгох ёстой.  Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай" гэлээ. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bii

[202.21.108.236]

2020-03-31 20:40:23

neeree mongoloos uur bhgui bh shuu manaiahan unen davruu ymaa

Сайнбилэг

[64.119.27.205]

2020-03-31 15:57:32

Үнэхээр Буянаа даргын мэдээлэлийг сонсоод ѳѳрийн эрхгүй хоёр нүдний минь нулимас урсан гарч Арай л хэтэрч бна даа манай хэвтэн эмчлүүлэгчид гэж бодонгоо,Эмчээрээ хоолоо зѳѳлгѳѳд, ар гэрийнхэнтэй ойр байж ийм авир гаргах гэждээ.Иргэд олон түмэндээ үнэнийг хэлж байдоыг танилцуулсан танд баярлалаа.Биеэ сайн бодоорой.Та мундаг зохион байгуулагч удирдагч хүн шүү.Ажлын аижилт хүсье. Үргэлж инээж яваарай.Та бүгдийгээ хайрлах сэтгэл,зүрх тэдэнд байх цаг ирэх байлгүй дээ.

Зочин

[64.119.17.209]

2020-03-31 13:13:59

Үнэн даварчихжээ шаарнууд чинь

Иргэн

[203.169.50.252]

2020-03-31 12:46:10

Үүргээ ухамрсарлаач хүмүүс ээ. Монгол улсын иргэдийн (хүн төрөлхтний) амь нас хүн нэг бүрээс шалтгаалах цаг тулаад байна. Зөвхөн хар амиа хичээгээд энэ аюулаас мултарна гэж байхгүй. Эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн албаныхан, тусгаарлах байрныхан, та нарыг тээж ирсэн нисгэх бүрэлдэхүүн, тээвэрлэсэн жолооч зэрэг хүмүүс өөрсдийгөө, гэр бүл, үр хүүхдээ эрсдэлд оруулан байж та бүхэнд үйлчилж байгааг бүү умарт!!! Энэ бүхэн таны болоод танай гэр бүлийхний ч төлөө хийгдэж байгааг ойлгооч дээ!!!!

Зочин

[192.168.5.81, 202.70.34.98]

2020-03-31 12:08:30

Өнөөдрийн мэдээлэл сонслоо тэр хорионд байгаа хүмүүсийн характерыг ярьлаа хорионд байгаа хүмүүстэй огт хамаагүй хүмүүсийн хувьд бол эмч нар эмч нар, урилгаар явдаг эмч нар, хаашаа хаашаа хаана хаана ажилладаг гэнэ үү баахан мундаг хүмүүс байгаан байх яг үнэндээ хэтэрхий ялархаад байгаа юм шиг л сонсогдлоо тэрийгээ тэр хүмүүсдээ эсвэл ар гэрт нь хэл л дээ. Уханьд ажилласан эсвэл ачаалал дунд байсан бол бүр хөлөө жийгээд уйлах нь ээ хаа хаанаа бодмоор байна шүү монголчуудаа. Варентай талх иддэггүй ээ гэснийг өөдөөс шидсэн ч гэж мэдэхээр ууртай ярьж байна.