Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedardchilsan anma.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уриалгатай холбоотойгоор Ардчилсан нам мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд... 

Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авлига, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна гэжээ.        

Эргэн сануулахад... Ерөнхийлөгч энэ сарын 25-нд УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан юм. Уриалгадаа 

- Улсын төсөвт тодотгол хийх,

- Сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, хэмнэсэн мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах,

- “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах,

- Хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах,

- Хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах,

- Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг дэвшүүлсэн юм. 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх