Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tokyo-olympics-virus-feb-27-2020_FA68D51114EC41F5A7B21956530B6DFA.jpg

Токиогийн зуны олимпын тоглолтыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулах шийдвэрийг Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор гаргаснаа зарлалаа. 

Харин Паралимпын тоглолт 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдахаар товложээ. Энэ хуваарийг Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо хамтран зөвлөлдөж гаргасан гэж мэдээллээ. 

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах: “Хүн төрөлхтөнд харанхуй хонгилд орсон мэт хүнд нөхцөл тулгарлаа. Токио-2020 олимпын наадам энэ хонгилын үзүүрт гэрэл болж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх