Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91034564_2851670701588602_956828377501663232_o.jpg

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

МҮХАҮТ-аас корона вирусын эсрэг хоригийн бизнест үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийсэн. Судалгааны дүнд...

- COVID 19 вирусын халдвар, тархалтаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөл байна.

- Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна.

-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд орсон.

- Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буурсан.

- Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах. Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байгааг тогтоожээ. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Өнөөдөр үүсээд байгаа хямрал урд өмнөх эдийн засгийн хүндрэлүүдээс эрс өөр нөхцөл байдалтай байгааг харах хэрэгтэй. Мөн бид арилжааны банкууд болон “Монголын банкны холбоо”-той уулзалт зохион байгуулсан. Бодлогын хүүг бууруулах зэргээр тодорхой арга хэмжээ авахгүйгээр холбогдох асуудлыг шийдэх боломжгүй гэдгээ банкуудын зүгээс хэлж байсан. Том захууд болон түрээслэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Мөн л 80 гаруй хувьд нь хүндрэл үүссэн төдийгүй 30 хувийнх нь орлого 50-ис дээш хувиар буурсан байна. Ер нь Засгийн газрын шийдвэрүүд бүхэлдээ бизнес эрхлэгчид, ААН-дэд шууд дэмжлэг болохуйц шийдлүүд биш. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ гамшиг бол зөвхөн ЭМЯ-ны эсвэл ОБЕГ, УОК-ын асуудал биш. Улсын хэмжээнд хэрэгжих, тодорхой бодлого боловсруулж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн зүгээс УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад байна. Корона вирусын гамшгаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар тодорхой саналууд тогтоолын төсөлд тусгагдсан. Түүнчлэн арга хэмжээ бүрээ нэг бүрчлэн төлөвлөж, цогц бодлого авч хэрэгжүүлэх талаар тусгаад байна.

Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх