Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cb87dc6c0d411373a0f3f5a018ed16f0b574e42e.jpg

 1. Уран гулгалт

Энэ төрлийн спорт анх Голландад үүсчээ. Энэ оронд ойролцоогоор XII-XXIV зуунд төмрөөр тэшүүр хийж байжээ. Мэдээж үүнээс өмнө МЭ үед амьтны ясаар тэшүүр хийж байсан баримт ч байдаг. Гэхдээ XII-XXIV зууны үеиийн Голлондын ард иргэд мөсөн дээгүүр гулгаж, ингэхдээ биеийнхээ зөв байрлалыг хадгалан, янз бүрийн үзүүлбэр үзүүлэхийг оролдож байжээ. 

2.  55 жилийн дараа гүйж дуусгасан марафон гүйлтийн эзэн  

Японы марафон гүйлтийн тамирчин  Сицо Канагури 1912 оны Стокгольмын олимпийн наадмын үеэр туулах байсан замаа 55 жилийн дараа гүйж дуусгажээ. Учир нь тэрээр туулах ёстой замынхаа 29 километр замыг туулаад ам нь цангаж байсан учраас ойрхон байсан  айлаас ус өгөхийг гуйсан байна. ТУхайн гэрийн эзэн түүнийг гэртээ оруулж суулган ус авч ирэхэд Сицо Канагури бөх гэгч нь унтаж байсан бөгөөд  24 цаг гаруй унтсан гэдэг. Энэ цагаас хойш  55 жил өнгөрсний дараа Сицо Канагуриг үлдсэн замаа туулахыг санал болгосон бөгөөд түүний өмнөх амжилт нь 54 жил 8 сар 6 өдөр 8 цаг 32 минут 20,3 секунд болж байжээ. 

 

3. Хөл бөмбөгчид бүхэл амьдралынхаа туршид дунджаар 300000 км гүйдэг

Статистикийн судалгаанаас авч үзэхэд хөл бөмбөгчид тус спортоор хичээллэх хугацаандаа дундажаар 300000 км гүйдэг. Энэ нь нэг тамирчин нэг тоглолтын хугацаанд дунджаар 11 километр гүйдэг гэсэн үг юм. 

4. Хамгийн хурдан бөмбөг

 Бильярдын бөмбөгийг цохисны дараа бөмбөг нэг долийн хугацаанд цагт 30 км хүртэл хурдалдаг. Харин ширээний гадаргууг үрснээр температурын горим нь 250 градуст хүрч болдог байна.

5.  Нисэгчдийн дургүй тоо 13

Формула-1 уралдааны нисэгчид 13 гэсэн дугаарт туйлаас дургүй. Өнгөрсөн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө 5 нисэгч  л ийм дугаартай оролцож байжээ.  

 

7.  Боулинг хөл бөмбөгнөөс үүсэлтэй 

Анх XIX зуунд Америкчууд бөмбөлгийн тусламжтайгаар 9 кегль буюу гахай унагах шаардлагатай сонин тоглоом бүтээсэн нь боулинг юм. ТУс тоглоомыг ард иргэд ихээр таашаан тоглож байсан ч зарим муж улсын эрх баригчид хориглож байсан учраас нэрийг өөрчилж,  кеглийг 10 болгож байжээ.   

8. Олимпын наадмын овжин заль

1904 онд Сент-Луист болсон гуравдугаар олимпийн наадмын үеэр Америкийн марафон гүйлтийн тамирчин туулах замынхаа талыг машинаар туулжээ. Тэрээр ойролцоогоор 14 км гүйснийхээ дараа машинаар үлдсэн замыг туулсан байна. Тэрээр барианы зурхайгаас хоёр км-н наана машинаас буусан байсныг медаль гардуулсны дараа л зохион байгуулагчид мэджээ.  

9. Сагсан бөмбөгийг оюутан сурагчид санаачилжээ

Анх Америкт оюутан, сурагчид жимсний сагсыг шонд өлгөн түүн рүү  бөмбөг шидэн тоглож эхэлсэнээр сагсан бөмбөг үүсчээ. Тухайн үед сагс нь ёроолтой байсан учраас бөмбөг орох бүрийд шатаар авирч, бөмбөгийг гаргадаг байжээ.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх