Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/coronavirus-screening-pti.jpg

Энэтхэгийн эрүүл мэндийн яамнаас тус улсад короновирусний халдвар эрс нэмэгдэж байгаа талаар мэдэгджээ. Тус улсад халдвын анхны тохиолдол энэ сарын 13-нд бүртгэдэж байсан бол сар хүрэхгүй хугацаанд 1000 давсан байна. 

Мөн энэ тоо нэмэгдэх магадлалтай бөгөөд зарим алслагдсан газруудаас хараахан мэдээлэл ирээгүй байгаа аж. Одоогийн байдлаар тус улсад коронавирусний халдвар авсан хүмүүсийн 48 нь гадаадын иргэн байгаа бөгөөд халдвараас болж 27 хүн нас баржээ.

Засгийн газрын зүгээр олон улсын жишгийг даган сэжигтэй тохиолдлуудыг 14 хоног тусгаарлалтанд оруулж хянаж байгаа бөгөөд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа юм байна. Одоогоор Энэтхэгийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тус улсын  Нью-Дели, Мумбаи, Калькутта, Ченнаи, Бангалор зэрэг бүх хотыг хаажээ.

Гэвч зарим  иргэд мухар сүсэгт хэт итгэн энэ хорио цээрийг төдийлөн ойшоохгүй байгаа нь эрх баригчдийн санааг зовоож байгаа аж.  Ямартай ч тус улсын  Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг хичээж байна гэжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх