Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5f9260d82d9361290d85b4bfa372d945.jpg

COVID-19 халдвартай үед улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газрын долоон арга хэмжээ авахаар болсон. 

Нэгт... 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон.

Хоёрт... Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой бас нэг шийдвэр байсан нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм.

Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгаа. 

Энэ шийдвэр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хамаатай эсэх талаар ХНХЯ-наас тодруулахад “НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна” хэмээн хариуллаа.

Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргасан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх