Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedамарсайхан.jpg

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах болон энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн цагийн хувиарт өөрчлөлт оруулахаар болсон билээ.

Тэгвэл өнөөдөр дуусах байсан захирамжийг дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах гийдвэрийг гаргаж байгаагаа хотын захирагч С.Амарсайхан мэдэгдлээ.

Тэрээр: “Бид тайвширч назгайрч болохгүй. Иргэдээс хорио цээрийн дэглэмээ цуцлах хэрэгтэй гэсэн гомдол их ирж байна. Гэвч цаашид эрсдэл гаргахгүйн тулд хүн бүр хамтарч ажиллаж, хорио цээрээ сахих хэрэгтэй.  Дэлхийн хотуудад коронавирусийн халдвар буурахгүй, улам эрчимжиж байгаа учраас өмнө хэрэгжиж байсан захирамжийн хэрэгжилтээ цаашид үргэлжлүүлнэ. Тодруулбал: Амралт сувилал, фитнесс, бассейн, саун гэх мэт өмнө нь хаагаад байсан олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг түр хаасан хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд ААН, иргэд, оршин суугчид зөвөөр ойлгож, хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол Монгол Улсын нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал юм" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх