Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж, COVID 19 халдвараар өвчилсөн 2 хүн эдгэрч эмнэлгээс гарах гэж байгааг дуудгалаа. Тухайн хүмүүс шууд эмнэлгээс гарахгүй, дахин 14 хоног тусгаарлалтад байх юм байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана. Өвчтөнүүдийн уушгинд гарч буй өөрчлөлтүүд хэрхэн өөрчлөгдөж, сэргэж байгаа нь компьютер томографийн шинжилгээгээр тодорхой харагддаг. Өвчтөнд илрэх өвчний шинж тэмдгүүд бүрэн арилсан. Сүүлийн 3 удаагийн шинжилгээгээр халдварын шинж илрээгүй учир эмнэлгээс гаргах шийдвэр гаргалаа. Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[115.171.134.218]

2020-03-30 12:11:14

MUNDAG MUNDAG. AMJILT