Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/moscow-coronavirus.jpg

Гуравдугаар сарын 30-наас буюу өнөөдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган хүний болон бусад дамжин өнгөрөх цэгүүдээр ОХУ-ын хилээр түүний дотор Орос-Беларусийн хилийн хуурай замын хэсгээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг ОХУ-ын Засгийн газар үүрэг болгожээ.  

Энэхүү хязгаарлалтад дипломат ажилтнууд болон ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар, консулын газрын ажилтнууд, олон улсын байгууллагын дэргэдэх албан ёсны төлөөлөгчийн газруудын ажилтнууд, Холбооны улсын байнгын хорооны албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд хамаарахгүй гэнэ. 

Ийнхүү ОХУ хилээ хааж эхэлсэн бол Москва хотод "гэртээ өөрийгөө тусгаарлах" дэглэм тогтоолоо гэж хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ. 

Энэ дэглэм өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд иргэдийн цөөн тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрөх юм байна. ҮҮНД... 

- Эмнэлгийн тусламж авах болон эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдалд орсон

- Очих шаардлагатай бол ажил руугаа явах

- Хамгийн ойр байгаа дэлгүүр эсвэл эмийн сан орох

- Гэрийн тэжээвэр амьтнаа оршин сууж буй газраасаа 100 метрээс хэтрэхгүй зайд салхилуулах

- Ахуйн хог хаягдлаа гаргах шаардлагатай үед 

Онцын шаардлагагүй бол хотоор зугаалах шаардлагагүй гэдгийг хотын захирагч анхааруулжээ. Иргэд гудамж, дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэлд бие биеэсээ 1.5 метр зайтай байх шаардлагатай бөгөөд үүнд таксины үйлчилгээ хамаарахгүй байна. Гэрийн хорио цээрийн дэглэм нь иргэдийн Москвад ирэх эсвэл явах эрхийг хязгаарлаагүй гэдгийг хотын эрх баригчид тэмдэглэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх