Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91291664_147054583508886_1322107116869124096_o.jpg

Алтанбулаг боомтын орох чиглэлээр 2020 оны 03 сарын 26 -ны өдрийн 08.00 цагаас 03 сарын 27-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд :

- ачааны 27 авто машинаар 29 зорчигч / монгол-4, гадаад-25 /

- албаны 4 машинаар 15 зорчигч /үүнээс монгол-5, гадаад-10/

-бусад суудлын 3 авто машинаар 12 зорчигч /монгол-12/

-явганаар 197 зорчигч /монгол-196, гадаад-1/

-нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтэрсэн байна. Тус алба нь зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж /албаны болон ачааны автомашины жолоочоос бусад/ нийт 209 зорчигчоос

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 20 зорчигчийг

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 5 зорчигчийг

-Баянбуурал амралтын газарлуу ажиглалтад 149 зорчигчийг

-Дамжин өнгөрөх байрлуу-33 зорчигчийг /ажиглалтад авах/

-нийт 25 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 182 зорчигчийг ажиглалтад авахаар тус тус шилжүүлсэн.

Мөн 2 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр хилийн бүс дэх тусгаарлах байранд түр байршуулж байна.

Албаны зорилгоор хил нэвтэрсэн-15 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн. Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 13 тээврийн хэрэгслийн 13 гадаадын жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад шилжүүлсэн. Бусад жолооч нарт хилийн бүсэд хяналт шалгалт хийгдэж байна.

Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр:

- ачааны 19 авто машинаар 20 зорчигч /гадаад-20/

- албаны 4 машинаар 14 /үүнээс монгол-5, гадаад-9/

-явганаар 5 зорчигч /монгол-2, гадаад-3/

- нийт 28 тээврийн хэрэгслээр болон явганаар -39 зорчигч нэвтэрсэн бөгөөд тус алба нь эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, жолооч, зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч хилээр нэвтрүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх