Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lzJ6c8cjgO.jpg

Холливуд коронавирусийн эрчимтэй тархалтын улмаас урт хугацааны турш үргэлжлэх хохиролд өртлөө. Ингэснээр гол үйл ажиллагаануудаа бүгдийг зогсоов. Тэр тусмаа холливудын кино бүтээгч компаниуд коронавирусийн тархалтын улмаас гол үйл ажиллагаануудаа бүгдийг нь зогсоожээ.

Тухайлбал.. “Disney”, Warner Bros”, “Netflix”, “Amazon” зэрэг компаниуд кино, телевизийн бүтээлийн зураг авалт, нээлтийн өдрийг хойшлуулсан байна. 

“The Falcon and the Winter Soldier”(Чех), “Mission: Impossible 7”(Итали), “Avatar 2”(Шинэ Зеланд), “Elvis Presley”(Австрали) зэрэг кинонуудын зураг авалт зогссон байна. Эдгээр кинонуудын дийлэнх нь Европт зураг авалт нь явагдаж байжээ.

Үүнээс гадна “Shang-Chi and the Legend of the Ten Rings”, “The Little Mermaid”, “Peter Pan & Wendy”, “Avatar 2”, “The Batman”, “Matrix 4”, “Jurassic World: Dominion” кино бүтээх ажлууд зогссон байна. 

Киноны ажил зогссонтой холбоотой гарах уршиг  1-2 жил үргэлжилнэ гэж тооцож байгаа юм байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх