Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/253197-28032020-1585364243-920392220-1.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл хот руу тусгай үүргийн онгоц нисгэж, тус улсад буй иргэдээ авчрахаар болсон. Тус улсад сурдаг оюутан залуус голдуу 300 гаруй иргэн БНСУ руу явах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргасныг өмнө нь мэдээлж байв. 

БНСУ өөрийн оронд ирж буй иргэдэд зориулж дараах анхааруулгыг гаргажээ. Энэ нь манай улсаас очих гэж иргэдэд ч хамаатай юм. БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлага тавина.

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google store, App store-с татан авах) шаардлагатай байна. БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухай өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна. Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

  • Биеийн халуун 37.5-аас дээш 
  • Ханиалгах
  • Хоолой өвдөх
  • Амьсгал давчдах 

шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй байна.

“Self-diagnosis” апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Баталгаажилтын код авах зааварчилгаа

Код авах

Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл) Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

бат

[121.164.246.132]

2020-03-29 14:29:49

тэгвэл тэр хун ухээ

дорд

[121.164.246.132]

2020-03-29 14:27:44

хэрвее онгоц 8.00 нисэх болоод 8.о9 халдвар абвал яахав