Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e7eeea0dae3a.jpeg

БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээжээ. Коронавирусний халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор 1 дүгээр сарын 23-наас Ухань хотод тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, хотод ерөнхийдөө хорио цээрийн дэглэм үйлчилж байсан юм. Хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар зогсоосон юм.

Одоогийн байдлаар, зорчигчдод зориулж 200 орчим халуун хэмжигчийг суурилуулсан 184 станцийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа аж. Түүнчлэн галт тэргэнд суух хүмүүсийн тоог хянах зорилгоор суудал дээр нэг нэгээрээ суухыг анхааруулсан наалт байршуулжээ. Мөн вагон бүрт дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах хянагчид байх юм.

Халдварт өвчний нөхцөл байдал хэвийн болж байгаатай холбоотойгоор Хятадын эрх баригчид 3 дугаар сарын 25-нд Хубэй мужид тогтоосон хөл хориог цуцалж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, бүс нутгаас орох, гарах эрхийн хязгаарлалтыг цуцалсан байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх