Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e7eb29106126.jpeg

Коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад чиглэсэн эдийн засагт дэмжлэг үзүүлэх 2 их наяд ам.долларын арга хэмжээний тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Өмнө нь уг санхүүгийн багцыг Конгрессын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхим баталсан юм.

Энэхүү эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том санхүүгийн багц юм. 2008 оны санхүүгийн хямралын үр дагаврыг зөөлрүүлэхийн тулд Конгресс 800 тэрбум ам.долларын багцыг баталж байжээ.

Баримт бичигт ажилгүйдлийн тэтгэмж олгох, эмнэлгүүдэд тусламж үзүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжихийг тусгажээ. Үүнээс гадна АНУ-ын иргэн бүр 1200 орчим ам.доллар авах боломжтой юм байна.  

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх