Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/BeFunky-collageputinr.jpg

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон тул өөрийгөө тусгаарлаж буй талаар BBC мэдээллээ.

Халдвар авсан хэдий ч үүсээд байгаа нөхцөл байдалд өөрийн хүлээсэн үүргийг гүйцэтгэж ажиллах бөгөөд Их Британийн засгийн газрын COVID 19 халдварын эсрэг "тулаан"-ыг цахимаар удирдан ажиллана гэдгээ өөрийн албан ёсны твиттер хуудаснаа мэдэгджээ. 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан болохыг Кремлиэс мэдэгдлээ.

Дмитрий Песковын хэлж буйгаар тэрбээр ерөнхийлөгч Путинтай уулзалдаагүй бөгөөд түүний оролцсон арга хэмжээнд ирсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх