Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledsdvsbsd.png

ЭМЯ өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, манай улсад КОВИД 19 халдвартай иргэний тоо 12 боллоо гэж мэдээллээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Covid-19 вирус дэлхийн 201 оронд бүртгэгдэж, АНУ, Итали, Испанид өвчлөл өндөр байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд ДЭМБ 50 гаруй орны Эрүүл мэндийн сайдтай цахим хурал хийсэн. Манай улсын ЭМ-ийн сайд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээллээ танилцуулсны зэрэгцээ зарим асуултыг тодруулсан байна. Уг хурлын үеэр Хятад, Солонгос, Япон, Сингапур улсын туршлагаас сонссон бөгөөд халдварыг хяналтандаа авахад хамгийн чухал зүйл нь эрт илрүүлж, эрт мэдээлж, эрт тусгаарлахаас гадна хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, үнэн зөв мэдээллээр иргэдээ хангаж, хүн амын оролцоог дээшлүүлсэн гэдгийг онцолжээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 3837 хүнийг тусгаарласнаас одоогоор 2390 нь тусгаарлалтад байна. Мөн 320 эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгаарлалтад байгаа иргэдэд халуун бууруулах, өвдөлт намдаах эм оруулахгүй байгаа. Хятадын уламжлалтын эмч нартай цахим уулзалт хийсэн. Уламжлалтаар уг өвчнийг чийгнээс болсон халуун, хүйтний хижиг гэж үзэж байгаа. Зүү эмчилгээг эдгэрэлтэд ашиглаж байгаа. Эмийн хувьд эцэслэн батлаагүй. Амьсгал давхцах, цээж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хүргэж байгаа. Энэ тохиолдолд уламжлалт анагаах аргаас ашиглахгүй байгаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх