Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitleddfhgd.png

Ерөнхий сайд коронавирусийн тархалтын үед эдийн засгаа авч үлдэх хариу арга хэмжээний цогц ажлаа өнөөдөр танилцуулж, нийт 5 их наяд төгрөгийг үүнд зарцуулах тухай мэдэээллээ. Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгал нэмэгдснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, валютын ханш савлах, иргэдийн худалдан авах чадамж муудах эрсдэлтэй. Үүнд Сангийн сайд дараах тайлбарыг өгч байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын төсөв одоогоор 275 тэрбум төгрөгөөр дутуу ороод байна. Өнөөдөр танилцуулсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5 их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна.Өнгөрсөн гурван жилд санхүүгийн сахилга баттай байж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, 8.2 их наяд төгрөгийн өрийг нугалсан. Үүндээ тулгуурлаад одоо байгаа мөнгөн хөрөнгөөр шийдэх боломжтой. Засгийн газар эдийн засагт нэлээд мөнгө хийхээр болж байна. Инфляци, ханшид нөлөөлөх үү гэж санаа зовж байх шиг байна. Өнөөгийн нөхцөлд ард иргэдийнхээ амьдралыг дордуулахгүй байх, бэрхшээлийг нимгэлэх чиглэлээр ийм арга хэмжээг авч байгаа тул өсөлтийн үеийнх шиг инфляцад нөлөөлөхгүй. гэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх