Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/eronhii said.png

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас коронавирусийн эсрэг авч байгаа хариу арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

Монгол улсын Засгийн газраас 1-рт Монгол улсын иргэний амь нас эрүүл мэндийг хамгаалах, 2-рт эдийн засгийн хүндрэлийг давж гарахад анхааралтай ажиллаж байна. Үр дүнд нь манай улс ковид -19 тархалтыг хяналтандаа байлгаж байна гэж Ерөнхий сайд мэдээллийнхээ оронд онцоллоо.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, эм тариа, оношлогоо зэрэгт 17 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нэмэлт шаардлагатай 20 тэрбум төгрөгийг шийдвэрлээд ажиллаж байна. Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас ЭДИЙН ЗАСГИЙН хамгаалах чиглэлд хэрэгжүүлж хэд хэдэн шийдвэр гаргасныг танилцуулья.

1. 4-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.

2. 4-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. 4-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. 

4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.

5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.

6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна. 

7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардаж байгаа бөгөөд энэ нь Монгол улсад байгаа санхүүгийн нөөц бололцоог ашиглаж байгаа” гэв.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Би

[103.57.93.107]

2020-03-27 15:45:06

Эхний удаадаа болж л бна шүү