Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gdgdgdfh.png

“Зөв хүн электорат” эвслээс Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн гаргасан уриалгад төсвийн тодотгол хийж,  хямралд өртөөд байгаа ЖДҮ эрхлэгч, иргэдийг дэмжих хэрэгтэй гэдэг байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин сонгуулийг хойшлуулахгүй байх, сонгуулийг технологийн хэрэгсэл ашиглаж, цахимаар явуулах боломжтой гэж мэдээллээ.

ХҮН-ын дарга Х.Найдлаа: Сонгуулийг төсөв хэмнэх зорилгоор хойшлуулах санал гаргасан байна. Энэ бол ардчилсан тогтолцоотой төртэй улсад байж болохгүй үйлдэл бөгөөд сонгуулийг хойшлуулах ямар ч боломжгүй зүйл. Сонгуулийг их хэмжээний зардал гаргаж хийхгүйн тулд технологи ашиглаж, цомхон, олон хүн цуглуулахгүйгээр хийж болно. Мөн ҮАБЗ-ийн дэргэд онцгой комисс гаргаж, засаглалыг төвлөрүүлэх тухай санал гаргасан. Үүнийг эрс эсэргүүцэх ёстой зүйл.  Монгол улс парламентын засаглалтай, тодорхой хэмжээнд ажиллаж байгаа Засгийн газартай улс. Өнөөдөр УОК муугүй ажиллаж байхад ҮАБЗ-ийн дэргэд өөр комисс байгуулах ямар ч шаардлагагүй. Хэрвээ ингэх юм бол одоо нэг тогтолцоонд ороод ажиллаж байгаа төрийн албыг самрах болно. ҮАБЗ бол шийдвэр гаргадаг байгууллага биш. Зөвхөн төрийн 3 өндөрлөг уулзаж, зөвлөлддөг хурал юм. Энэ онцгой нөхцөл байдал, өвчин зовлонг даламдуулж иргэдийн эв санаа, төрийн албаны хамтын ажиллагааг самрах Үндсэн хуулийн бус саналыг удаа дараа тавьж байна. Үүнийг ХҮН эсэргүүцэж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайх: УИХ-ын сонгуулийг улс орон даяар онц байдал зарласан нөхцөл байдалд хойшлуулах тухай хуульд заасан байгаа. Одоо нөхцөл байдал онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах тухай ярих ёсгүй. УИХ-ын чуулган удахгүй хуралдах гэж байхад Ерөнхийлөгч онц байдал зарлана гэж бодохгүй байна.

“Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл: 2020 оны 6-р сард сонгуулийг явуулах нь зүйтэй. Магадгүй эрсдэл өндөртэй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ заавал олон хүн цуглуулахгүй, технологийн шийдэл ашиглаж ард гарч чадна. Тухайлбал... blockchain программыг ашиглаад өнгөрсөн жил  Истони, Щвейцарь улс сонгуулиа зохион байгуулсан. Энэ онд Финланд улс blockchain дээр үндэслэн иргэд нь гар утсаараа гэрээсээ сонгуулиа өгөх гэж байна. Энэ өвчний үед дэлхий нийтээрээ гар утас, цахим орчинг ашиглаж байгаа. Монголд ч гэсэн боломж нь байна. Тодруулбал Хур системээр бүх иргэд хурууны хээг уншуулаад мэдээллээ авдаг, цахим гарын үсгийг олон байгууллага ашиглаж байна. Ингээд дэд бүтэц нь байхад  blockchain дээр ашиглах платпормоо угсрахад 2 сар шаардлагатай гэж технологи хөгжүүлэх залуу үеийнхэн хэлж байгаа. Тиймээс бид энэ цахим технологийн дэвшлийг ашиглах ёстой. Гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх