Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/00c3b6084aec0e66c42ffdf49073fc6d.jpeg

Улс төрийн хүрээнд нилээд хүчтэй яригдаж эхэлсэн сэдэв бол У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бус болох уу? Гэдэг асуулт.

Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны 5-р сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ. Нэмэлт өөрчлөлтийн онцлох заалт нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал бөгөөд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж заасан. Мөн өмнө нь Засгийн газрын гишүүн нэг бүрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилдог болж байгаа.

Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй буюу УИХ, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн шинэ нэмэлт мөрдөгдөөд эхлэхээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болох юм. 

Тиймээс Ерөнхий сайд одоогийн 17 сайдаасаа аль 4-ыг нь авч үлдэх вэ гэдгээ шийдээд тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-руу оруулах ёстой гэсэн үг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнө Засгийн газрын бүтцээ өөрчлөхгүй бол өөрсдийн баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө өөрсдөө зөрчих болно. Тэгэхээр Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг Засгийн газар зөрчвөөс энэ өөрчлөлтийг дагаж мөрдөх субьект олдохгүй л болов уу...

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх