Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedghel.jpg

Хэл бол ходоод, гэдэсний эрүүл мэндийг илтгэдэг ЭХО юм. Өглөө шүдээ угаагаагүй, цайгаа уугаагаагүй байхдаа хэлээ сайн гаргаад, толинд хараарай. Зүрхэнд үүссэн аливаа асуудал хэлэн дээр илрэх нь олон байдаг тул уламжлалт анагаах ухаанд хэлийг зүрхний цэцэг гэдэг. Өвчний онцлог, тухайн хүний дархлаа, махбодийн онцлогоос болоод хэлэн дээр ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий.

- Ямар ч өнгөргүй, хавдаагүй, хагараагүй, янз бүрийн өнгө үүсээгүй, цэвэрхэн, ягаавтар өнгөтэй байвал таны хоол боловсруулах эрхтнүүд эрүүл байна.

- Хэлний үзүүрийн 1/3 нь цайсан байвал ходоод үрэвсэж байгаагийн шинж.

- Дунд хэсгээр цайвар өнгөр үүссэн бол ходоод шархлан, 12 хуруу гэдэс өвчилснийг илтгэнэ.

- Уг хэсгээр цайвар өнгөр тогтсон байвал бүдүүн гэдэс шархалж байгаагийн дохио.

- Хэлэн дээр шар өнгөр бий болбол цөс үрэвссэн гэсэн үг. Шамбарамтай хүний хэлэн дээр бас шар өнгөр тогтдог.

- Хэлэн дээр хүрэн өнгөр суувал бүдүүн гэдэсний үйл ажиллагаа мууджээ.

- Хэл цусан улаан өнгөтэй болсон байвал ходоод өвчилснийг илтгэнэ.

- Шингэний дутагдалд орж байгаа хүний хэл хуурайшиж хатдаг.

- Гэдэсний халдварт өвчин туссан хүний хэл хуурайшиж, хар хөх өнгөтэй болдог.

- Улаан эсэргэнэ өвчний халдвар авсан хүний хэлэн дээр цагаан, улаан толбонууд үүсэж, эрээн болдог.

- Хэлний баруун тал нь эрээн алаг болбол элэг, цөс өвчилсний тэмдэг.

- Хэлний зүүн хэсэг эрээн алаг болсон байвал дэлүү өвчилсний шинж.

- Цөсний хүүдий нь үрэвссэн, эсвэл гипатит А  вирусийн халдвар авсан (шар өвчин) хүний хэл памбайн, баруун тал нь хавдсан байдаг.

- Хэлний хоёр хажуу талаар хөөс үүссэн байвал хэрх өвчин үүссэний шинж.

- Эмнээс хордлого, харшил авч, мөөгөнцөртсөн хүний хэлэн дээр хар зураас үүснэ.

Таалагдахгүй байна

27
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.88.51]

2020-04-01 00:59:22

Jek Erika

[126.163.82.136]

2020-03-28 22:59:14

Хэл хагарсан байвал ямар шинж вэ?

Зочин

[182.160.0.199]

2020-03-27 17:29:06