Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91230925_3358699600824063_8855527084592726016_n.jpg

НЗД-ын 2020 оны А/223 дугаартай захирамжийн хүрээнд 2129 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 2 төрлийн мэдэгдэл хүргүүлж, 794 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 269 улсын /ахлах/ байцаагч мэдэгдэл хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Цагийн хуваарийн мөрдөлтийн байдалд шөнийн шалгалтыг баар 726, ресторан 475, кафе 120, хүнсний дэлгүүр 429, нийт 1750 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулан хяналт тавьж ажилласан.

Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 12770.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулан, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, 1 аж ахуйн нэгжийн караоке үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх