Сүүлийн үед дэлхи йнийт Солонгос оддыг шүтэн биширч даган дуурайх болсон. Гэхдээ тэдгээр одод тэрхүү жишигдэх хэмжээнд хүрэхийн тулд олон төрлийн бэлтгэл сургуулилт хийдэг, хийсээр ч байгаа гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэдний тэсвэр тэвчээр энгийн бидэнтэй харьцуулахад үнэхээр их. Ялангуяа жин хасах тал дээр. Энгийн бид хэдийгээр турж галбиржин, үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсэх боловч тавьсан зорилгодоо тууштай байж чадалгүй дундаас нь орхиж, хойшлуулах тохиолдлууд цөөнгүй. Харин олны танил хүмүүсийн хувьд, мэргэжлийн онцлогоосоо хамаараад ч тэр үү асар богино хугацаанд их хэмжээний жин хасахын тулд уйгагүй хичээж, хөдөлмөрлөдөг.
Иймд бид та бүхэндээ хөвсгөр нэрнээсээ салж чадсан Солонгос оддыг цувралаар танилцуулахаар болж эхний 11 алдартанг танилцуулсан билээ. Энэ удаа цувралын хоёрдугаар хэсэгт орсон 11 алдартанг танилцуулж байна.
1. F(x) - Сулли
2. Apink - Ынжи
3. Apink- Чорон
4. Girl’s Day - Мина
5. SECRET - Жиын
6. DIA - Чаёон
7. AOA - Солхён
8. Пак Борам
9. Red Velvet - Вэнди
10. Эилий
11. After school - ЮүИ
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: kpopmap.com
koreaboo.com
allkpop.com