etoim.mn
photos/Untitledssvd.png

Улсын Онцгой комиссын хуралдаан болж, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгож байгааг мэдээллээ. Олон улсын судалгааны дүнгээр covid-19 халдварын нууц үе 5.5-19 хоног байгааг үндэслэж тусгаарлах хугацааг уртасгаж байгаа юм байна.

Уг нь өмнөх тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэний тусгаарлах хугацаа энэ долоо хоногийн Ням гаригт дуусах байсан ч Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн дахин 7 хоног тусгаарлахаар боллоо.  

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Сөүл, Токиогийн нислэгийн нэгийг хйошлуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

Үүнээс гадна иргэдийн тусгаарлах байрны асуудлыг өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар тусгаарлах байранд иргэдийг  нэг нэгээр нь өрөөнд байлгахаар болж байгаа юм. Ингэснээр зочид буудлуудыг хуулийн хүрээнд дайчилгаанд хамруулах нөхцөл байдал үүсээд байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: "Эрүүл мэндийн яамнаас шаардлага тавьж, цаашид эрсдэл их өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тусгаарлагдах байранд орох цаашид ирэх иргэдийг нэг өрөөнд нэг хүн байлгах шинэ хувилбар гарсан. Ерөнхийдөө цаашид 750 иргэн хүлээж авна гэж тооцсон тул 750 өрөө хэрэгтэй болно. Дээр нь нэмээд 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг нь 350 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая 50 мянган төгрөг болж, өөрчлөлт орсон. Тусгаарлалтын байранд байх хугацааг хамгийн багадаа 21 хоног дээд тал нь 28 хоног болгох дүгнэлт гарсан. Харин 14 хоногоо дуусгаж байгаа, нэгэнт төлбөр тооцоогоо хийчихсэн иргэдийн дараагийн долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас шийдэх шийднэ. Өөрөөр хэлбэл сүүлийн тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн 1,000 гаруй иргэний хугацааг дахин долоо хоногоор сунгана. гэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх