Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Peninsula-Train-to-Busan-2.jpg

“Бусан хүрэх галт тэрэг” киноны дараагийн анги “PENINSULA” нэртэйгээр зун нээлтээ хийхээр болж, постероо нийтэд дэлгэжээ.

Тус кино нь “Бусан хүрэх галт тэрэг”-т болсон явдлаас 4 жилийн дараа, балгас болсон хойгт үлдсэн хүмүүсийн дунд өрнөх амь өрссөн тэмцлийг харуулсан тулаант кино юм.  

2016 онд анх олны хүртээл болсон “Бусан хүрэх галт тэрэг” кино зомби болон хувирдаг аймшигт тахлыг дүрсэлснээр дэлхий дахины анхаарлыг ихээр татсан. 

“PENINSULA” киноны постер өдөр, шөнө, мөн эсрэг тэсрэг байдлыг дүрсэлсэн нь анхаарлыг ихээхэн татаж байна. Эхний постерт сартай шөнө орхигдсон боомтод гэрэл болон дуу чимээнд их мэдрэг зомбинууд хэзээ, хаанаас, хэрхэн гарч ирэх нь үл мэдэгдэх түгшүүртэй байдлыг дүрсэлжээ. Харин нартай өдөр хотод галзуу мэт гүйлдэх зомбинуудтай тулалдах Жон Сог(Кан Дун Вонь), Минь Жон(И Жон Хёнь) нар түгшсэн байгааг харуулжээ. Энэ зун кинотеатруудыг байлдан дагуулах тулаант блокбастер кино мөн гэдгээ батлан харуулах мэт.

Тус киноны постерыг олон нийтэд дэлгэхийн зэрэгцээ дэлхий дээрх олон шүтэн бишрэгчдэдээ зориулж олон нийтийн сүлжээ хаяг нээжээ. Тус хаягаар дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгч нартайгаа харилцах юм.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх