Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hi-res-f8fe7ba9098bf148d4f4899855d8f4f6_crop_north.jpg

“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Боллмер “The Madison Square Garden” компанийн эзэмшилд байсан “Forum” ордоныг 400 сая ам.доллароор худалдаж авчээ. Одоогоор урлагийн тоглолтод ашиглаж буй уг ордонг С.Боллмер 18 мянган хүний суудалтай “Клиппэрс” багийнхаа шинэ гэр болгохоор төлөвлөсөн юм.

“Лос Анжелес Клиппэрс” багийн “Staples Center”-тэй байгуулсан түрээсийн гэрээ 2024 онд дуусгавар болно. Тэр хүртэл С.Боллмер шинэ ордондоо урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөж байгаа юм байна. “Forum” ордонд сүүлийн 20 жилийн хугацаанд чөлөөт бөхийн Дэлхийн цом, UFC-гийн тулаан, мэргэжлийн боксын тулаан зохион байгуулсанг эс тооцвол дийлэнхдээ урлагийн тоглолт болдог байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх