Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wwgwgwgw.jpg

Улаанбаатар-Истанбул чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдээс коронавирусийн шинжилгээ авч дууссан байна. 221 иргэн шинжилгээ авахад нэг иргэнээс халвар илэрчээ. Ингэснээр манай улсад коронавирусийн 11 дах тохиолдол бүртгэгдлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүнээс коронавирусний халдвартай нэг тохиолдол илэрлээ. Харин тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн аргаар зургаан дүүргийн эмнэлгээс цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Шинээр илэрсэн тохиолдлын хамгийн ойрын хавьтлыг нэн яаралтай тогтоон давтан хянах хүмүүст зөвлөгөө өгч байна. ХӨСҮТ өнөөдрийн байдлаар 184 хүнийг хянаж байгаа бөгөөд эмчилгээний багт эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэй нийлээд өдөрт 800-гаад мянган төгрөг зарцуулж байгаа юм байна." гэж мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх