Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b6424656544e4fd9a4676f36afa81521_18.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр ард түмэндээ хандаж үг хэллээ. Энэ үеэр Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын таван хүртэлх долоо хоногийг ажлын бус өдрүүд болгосон гэж мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Өвчин хурдан тархах аюулаас урьдчилан сэргийлэх нь одоо нэн чухал. Тиймээс ирэх долоо хоногийг цалинтай амралт болгон зарлаж байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 28-ны бямба гаригаас дөрөвдүгээр сарын тавны ням гариг хүртэл амралтын өдрүүд үргэлжилнэ" хэмээв. 

Гэхдээ эмнэлгийн байгууллагууд, эмийн сан, тээвэр, эрх барих байгууллагууд зэрэг чухал салбар хариуцсан байгууллагууд ажиллана. Мөн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хүсч, шинэ төрлийн титэм вирусийн халдвараас өөрийгөө хамгаалах зөвлөмжийг анхааралтай дагаж мөрдөхийг уриалжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх